Дээл урлая, шаглая : Дээлний ерөнхий эсгүүр ийм байдаг гэнэ ээ

Дээлний ерөнхий эсгүүр ийм байдаг гэнэ ээ


Монгол дээлийн бүрдэл хэсгүүдийн нэрлэгээг хийх

Дээлийн суурь  үлгэрийн зохион бүтээлт. Монгол дээлийн зохион бүтээлтийн хэрчмийн томъёонд хувцасны нэр төрөл, зориулалт хэрэглэгдэх материал, загвар чиг хандлагаас хамаарсан төрөл бүрийн сулын хэмжээ тооцогдоно. Дээлийг хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, биед чөлөөтэй эвтэйхэн байлгахын тулд сулын хэмжээг тооцож өгнө. Дээлийн сулын хэмжээ нь  түүний зориулалт, загвараас хамаарсан сул, давхаргын зузаан, нимгэн, технологи ажиллагаанаас хамаарна.

Дээл эсгэх, оёх технологи. Дээл эсгэхдээ даавууныхаа өргөн нарийн, хээтэй хээгүй, урт богиноос шалтгаалан хэд хэдэн арга хэрэглэж ирсэн уламжлалтай.

Үүнд:

  1. Ташаалдаж эсгэх
  2. Ухаж эсгэх
  3. Голлож буюу гүйлгэж эсгэх
  4. Зөрүүлж эсгэх
  5. Хүү энгэртэй эсгэх

Дээл эсгэх, оёх технологи. Монгол дээл оёх уламжлалт арга ажиллагаа нь наалт, цаваг наах, жонхуудахаас  эхэлдэг. Дээлэнд хөших, хавах, хөвөрдөх, зэрэг оёдлууд өргөн хэрэглэгддэг.

Цаваг наах арга. Наалт, цавгийг хувцасны бүрдэл хэсэгт тодорхой хэлбэр олгох, түүнийг хадгалах, суналтаас хамгаалах зорилгоор хэрэглэдэг. Дээлийн зах, энгэр, ташаа, ханцуйны үзүүрийн хэсэгт цардалт хийдэг.

Эмжээр бэлтгэх. Эмжээр нь монгол дээлийн ур хийцийн шалгуур болохоос гадна өнгөний сайхан зохицол болж өгдөг.

Дээл оёх технологи дараалал. Дээл эмжих арга. Эмжээрийг нэг, хоёр, гурав эмжих, хажлагатай өргөн, хавчиж, шахаж эмжих гэх мэт олон аргаар бэлтгэх ба эмжээрийн өргөн янз бүр байна. Эмжээрийн өргөнийг тооцохдоо дараах дарааллыг баримтална. 

- Бэлэн эмжээрийн өргөнийг тооцно. Жишээ нь нэг эмжихэд бэлэн эмжээрийн өргөн 0.7 см гэж үзье.

-  Дээлийн их биед барьж оёх эмжээрийн өргөн 0.3 см.

- Эмжээрийг хажлагатай барьж оёх өргөн нь 0.3 см. Нийтдээ 1.3 см  болно.

Дээл эсгэх орчин үеийн зохион бүтээлтийн “цогц” арга. Программын өгөгдлийн сан “Цогц арга”-ын хэмжээсээр ажиллана. Цогц арга нь монгол хүний биеийн стандарт хэ‎мжээн д‎э‎эр сууриласан зохион бүтээлтийн 21 хэмжээг ашиглана. Эрэгтэй, эмэгтэй хүний 18 өмсгөл хэмжээ тус бүр дээр суурь үлгэр байгуулах 46 зохион бүтээлтийн хэрчим, 36 цэгээр тодорхойлогдоно.  Өгөгдлийн санг стандартын, хэрэглэгчийн гэж  ангилна. “Цогц  арга” дээр сууриласан “Дээл 1.0” программ нь өгөдлийн санд байгаа хэмжээсийг боловсруулж, дээлийн суурь үлгэрийн хэрчмүүдийг  нэгтгэн зах заам, энгэр, суганы хэлбэрийг гаргаж, өнгө ялгаж зурна. Зурсан суурь үлгэрийг  бүрдэл хэсгээр буюу бүтнээр нь хадгална.Хадгалсан үлгэрийг хэвлэх тоног төхөөрөмжөөс хамааран 1:1 , 1:2-оор хэвлэхээс гадна А4–ийн цаасан дээр хэсэгчлэн хэвлэж гаргах боломжтой. Хэсэгчлэн гаргасан хэрчмийг эвлүүлж 1:1 хэмжээтэй дээлийн  үлгэрийг гаргаж авна.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Зочин

zurag n haragdahgui bna oo

tuya (зочин)

Sain baitsgaana uu? ta bugdiin ajild amjilt husie! Bi USA-d amidardag yumaa.Deel hiij zeedee belegleh gesen yum esyyr hereg bolood baih yum ta bugd tuslaach endees harah gesen zurag ni haragdahgui baina.Tuya

Болд (зочин)

Зураг нь харагдахгүй байна. янзлаад өгч болох болов уу.

уянга (зочин)

zurgiig ni xaragdaxaar bolgood uguuch

LoveLove

Дээл оёж сурхынсс

мөөгий (зочин)

zurag ni haragdahgvi bna aa yanzlaad ogooch mash yaraltai. bayarlalaa

Шийрэв (зочин)

сайн байна уу? би дээл яаж оёх талаар хайж байгаад энэ блогийг оллоо бүх зурагнууд нь гарахгүй юмаа уг нь их хэрэгтэй блог байна дахиад шинэчлээд тавиад өгөөч

Туяа (зочин)

Сайн байна уу. Энэ их хэрэгтэй сайт байнав дээл оёж сурмаар байнав Ядаж хүүхэддээ дээл оёод өгчихдөг болмоор байна. Яаж эсгэх, оёх талаар дэлгэрэнгүй зааж өгөөч.

Зочин

зургийг нь гаргаад гүйцэд юм тавиачээ

Enkhnyam (зочин)

Bi deel hiij surah huseltei baina gevch tanai saitiin deelnii zuragiin argachlal n haragdahgui baina. Anhaaral tavisand bayarlalaa.

Меку (зочин)

сайн байна уу оедлын машин худалдаж авсан юм аа. тэгээд монгол дээл оортоо оеж авахгэсэн чинь танай сайт зураг нь харагдахгуй юм байна ш дээ эээ л дэээ

хййибйй (зочин)

мангар юмуу хийсэн зүйлээ эргээд хараач зураг нь
гарахгүй тэнэг монгол

gerel (зочин)

уг нь маш хэрэгтэй юм байна даан ч зураг нь харагдахгүй юм янзалж болдоггүй юм болов уу

sarnai (зочин)

sain bna uu iim saihan medeelel tavisand bayarlalaa gehee jaahan delgerengui bas esgeh talaar ni zuragtai ni tavij bolohgui uym uu

цээгий (зочин)

uug ni goy l yum
1. surag ni haragdahgyi yum eniigee yanzalj boldoggui yumuu 2 jil humuus zurgaa yanzlaad uguuch gej guisan baihad yagaad yu ch hiihgyi baigaa yum be?
2. deel 1.0 gedeg programmig haanas yaj oloh we?
hereglegchdiihee husliig bieluuleed hariult ugdug bol olon mongol busgyichuud deelee hiideg bolno baikh daa bi ch bas tednii l neg deel hiij surhiig uneheer ih husch ba, bayrlalaa.

tuwshin (зочин)

zurgiig ni haragddag bolgood uguuch

burnee (зочин)

zurgiig haraguudag bolgood ogooch yaraltai heregtei bn

burnee (зочин)

zurgiig haraguudag bolgood ogooch yaraltai heregtei bn

зочин (зочин)

зураггүй бол тавихгүй л байхгүй хармын сэтгэлээр хийсэн юм бэ дээ. бусад улс бие биенээ дэмжээд маш их ойлгомжтой, зураг сайтай хийсэн зүйлээ сурталчилдаг өгөөмөр сэтгэлээ гаргацгаавал яасан юм бэ?

ангараг (зочин)

zuraganuudaa el tawiachee zuraggui ymiig chine hun yaj harj surah ym be joohon utgatai hiiwel yasan ym negent humuusd zaaj ogoh gj bga bol oligtoi ym hii bi durgui bgaga ilerhiilj bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)