Гар оёог хийх арга

Эрэгтэй, эмэгтэй хүний төрөл бүрийн загвартай хөнгөн  хувцасны суурь үлгэр байгуулах, хялбар аргаар эсгэж сурах  зорилготой Бүрдэл хэсгүүдийг чийглэн индүүдэх ажиллагаа, дамжлага  дундын болон хэлбэршүүлэх индүүдлэг, бүтээгдэхүүн оёх арга, оёоны тохируулалт зэргийг мэддэг болно. Оёдлын машин дээр төрөл бүрийн технологи ажиллагаа, гар ба индүү ажиллагааг бүрэн эзэмшинэ. Гар ба машин оёдлуудыг оёх аргатай танилцаж, төрөл бүрийн юбка, өмд, цамц, дотортой хувцас эсгэж, оёж сурна. Гүйцэтгэн боловсруулах, чийг дулаанаар боловсруулах технологи ажиллагааны мэдлэгтэй болно.

ГАР ОЁОНЫ ТӨРӨЛТЭЙ ТАНИЛЦАХ, ОЁХ

1.      Уламжлалт оёо

Д/д

Гар оёдлын төрөл

Схем

Оёх арга

Техникийн

нөхцөл, см

Хэрэглэгдэх хүрээ

1

Шаглах

Эртний гаралтай хамгийн сайн бөх оёдол юм. Бүрдэл хэсгийг нийлүүлэн бариад ирмэгийн дагуу зүүгээ хатган гаргаад, хатгасан газраасаа буцааж хойд талруу нь хатгаж оёхыг хэлэх буюу оёдлын зайг жигд хатган нэг нүхээр эргэж хатгаж зайг нөхөх маягаар хатгац үүсгэж оёно.

0.5

Айраг хөхүүр, эдлэлд хээ угалз тавих, бөхийн зодог шуудаг, булигааран эдлэл, богц зэрэгт хэрэглэнэ

2

Нөхөх


Нөхөх оёог дотор нь ил ба далд гэж 2 ангилна. Хоёр давхар эдийн дээд талын давхарын ирмэгийг нугалан нөгөө дээр нь тавьж оёхыг хэлнэ.

0.5-0.7

Хувцасны хормой, шуумагийг далд нөхөж оёх, хувцасанд нөхөөс тавих

3

Хавах


Хавах оёог дотор нь хийлж хавах, үргэлжлүүлэн хавах гэж 2 ангилна. Хувцасанд тавьсан хөвөн, ноосыг угааж цэвэрлэх үед бөөгнөрүүлэхгүй байх зорилгоор ойр ойрхон хөшиж оёно. 

1.5-5

Дээл

4

Нэвтгэл

зэх


Зүү хөших боломжгүй хатуу материал оёж байгаа үед давхар эдийг ар өврөөс нь нэвт хатгаж оёно

1.5-2.5

Ихэвчлэн нимгэн эдлэлд хэрэглэдэг ба бүрдэл хэсгийн холбон нэгтгэхэд хэрэглэн

2.Гоёлын оёо

Д/д

Гар оёдлын төрөл

Схем

Оёх арга

Техникийн нөхцөл, см

Хэрэглэгдэх хүрээ

1

Ханан оёо


Ханын нүдний хэлбэртэй оёно. Ханан хэрээсийг оёдлын хэлбэрээр ханан хэрээс, битүү хэрээс, давхар ханан хэрээс, чимэгтэй ханан хэрээс гэж ангилна

0.2-0.4

Хатгамал болон хувцас эдлэлийн захыг чимэглэх эдийн хэлбэр, байршил, өнгө хээ чимэгт тохируулан хэрээсний тохирох хэлбэрийг авна.

2

Загасан нуруу

Оёхдоо захлах зүйлийн захаар дан хөвөрдөж, хоёр дахь хатгаагаа ар тийш нь голоос нь зөрүүлж чөлөөтэй хатгана. Гудавдах хатгаагаар эхний хөвөрдлөгийнхөө дээгүүр тохуулан хатгана.

0.1-0.2

Хөөрөгний даалин, тамхины уут, хавтага, хувцасны зах чимэглэхэд

3

Олсны эрч


Ташуу хөвөрдлөгөө хэлбэртэй, олсны эрчийг оёдлын хэлбэрээр олс эрч, шүд хэлбэртэй, урт, богино, өргөс гаргаж шүдэлж оёно

0.2-0.4

Цэцэг, навч урлах болон захлан чимэглэх оёдолд хэрэглэнэ


Шигүү эрхээмэл олсны эрч


Шүдлэг олсны эрч


Сийрэг эрхээмэл олсны эрч

4

Зүү ороох


Хоёр утас 2 зүү орно. Оёх хээний эхлэх цэгийн эхэнд зүү ороох утасаа бэхлэн доороос нь өнгөн тал өөд хатгаж гаргана. 2 дахь утастай зүүг доороос хатган гаргаж сул орхисон утасны ёроолоор зүүгээ дээш хатган гаргаж сул орхисон утасаар зүүг орооно. Гогцоо үүсгэж доош татна.  

0.2-0.4

Бүх төрлийн хээ дүрс болон захлан чимэглэх хатгамалд хэрэглэглэнэ


5

Бүтээгдэхүүн хийх

1. Ирмэг нугалаад дарах

(1) Хоёр бүрдэл хэсгийн нэгтгэгдэх ирмэгийг тус тусад нь 0.5см нугалж индүүдээд, дарж оёно. Бүрдэл хэсгийн бэлтгэсэн ирмэгийг чацуулан нэгтгэж оёод, оёдлын ирмэгийг хагалж индүүднэ.

(2)Ирмэгийг хэрэх

Бүрдэл хэсгүүдийг нэгтгэхээс өмнө ирмэгүүдийг тусгай зориулалтын машинаар хэрж бэлтгэнэ.

Дараа нь бүрдэл хэсгүүдийг өнгөөр нь хавсарч нэгтгэж оёод, оёдлын ирмэгийг хагалж индүүднэ

Зах ирмэг бэлтгэх технологи ажиллагааг нэгтгэсэн аргаЧилал

Зах ирмэгийг эмжээд, нэгтгэсэн оёдлыг хагалж индүүдэх

Зах ирмэгийг хэрж бэлтгээд,  нэгтгэсэн оёдлыг хагалж индүүдэх

Зах ирмэгийг нугалж оёод, нэгтгэсэн оёдлыг хагалж индүүдэх

Эмжээр бэлтгэх

Зах ирмэгийг зиг заг иртэй хайчаар хайчлаад, нэгтгэсэн оёдлыг хагалж индүүдэх /

Доод ирмэгийг эмжиж оёх /В2 арга/

Дээд ирмэгийг эмжиж оёно. /В1 арга/

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
uugii (зочин)

sain bna uu zuragnuud ni haragdahgui bh yum yagaad ingedeg yum boloo

Duya (зочин)

Сайн байцгаана уу? Уг нь их сайхан мэдээлэл байнаа. Би Монгол оёоны талаар илүү ихийг мэдэх гэсэн юм. Зургийг нь ер харж чадахгүй байна. Яавал харагдах вэ?

Ж.отгонбаяр (зочин)

http://deeloyoh.blog.gogo.mn/kaptcha.jpg

Зочин

Оёдол мэдэхгүй хүнд зураг байхгүй болохоор ойлгохгүй байна.санаандгүй орлоо сайхан хичээл бол уу

Зочин

оёдлын зураг харахыг хүсэж байна.

Шийрэв (зочин)

сайн байна уу? би дээл яаж оёх талаар хайж байгаад энэ блогийг оллоо бүх зурагнууд нь гарахгүй юмаа уг нь их хэрэгтэй блог байна дахиад шинэчлээд тавиад өгөөч

зочин (зочин)

зураг нь харагдахгүй юмаа уг нь хэрэгтэй юм байхын дааааа дахиад зургийг нь оруулж өгөөч

amaraa (зочин)

harin tiimee ih goyo blog bna daanch zurag ni haragddagui eeeeeeeeeeee tuslaaaaaaaaarai

dolgoon (зочин)

yagd zurag ni haragdahgui bgan be

Зочин

blogoo oligtoi ch hotolj chadahgui baij busdad zaah geed bgaamuu haashaa um.

зочин (зочин)

зургий нь харуулна уу

ганаа (зочин)

zuragnaas gadna unshij bolohgvi tal garaad bna yanzlgh bolomj bhgvimu

янжка (зочин)

Зургийг нь үзийлдаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)